Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр Жюү-Жицүгийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа
Дүүргийн 40 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Баялаг клуб” нь 2018 оноос Жүдо, Жюү-Жицүгээр 80 орчим тамирчинтайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 100 гаруй тамирчин суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Жюү-Жицүгийн улсын аваргад сүүлийн 4 жил багийн дүнгээр эхний 3 байранд шалгарсан. Арабын нэгдсэн
Эмират улсын Аби-Даби хотод 2024 оны 11.06-09-ний өдрийн хооронд зохион байгуулсан Жюү-Жицүгийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 14 тамирчинтай оролцож 2 алт, 4 мөнгө, 3 хүрэл нийт 9 медаль хүртсэн амжилттай оролцжээ.
Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр Жюү-Жицүгийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа.
Энэ мэдээ танд ямар санагдав?