Зам талбай цэвэрлэгээний 8 байгууллага 04:00 цагаас эхлэн давс бодис цацах ажлыг гүйцэтгэж байна.

Найрамдал, Бордоо, Товчооны болон Сонсголонгийн зам, Баянхошуу, Хөтөл, Толгойт, Хүнсчдийн зам болон Баруун туруун, Зүүн салаа, Баруун салааны зам, 21 дүгээр хороо, Ар гүнт, Өнөр хорооллын ар болон Барилгачин, Залуусын гудамжуудад зэрэг хүн тусгай зориулалтын 20 машин техник, 19 гар төхөөрөмж , цас үлээгч, 129 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, 50,5 тн давс, 20 тн бодис, 10 тн дайрга цацаж авто замын зорчих хэсгийг чөлөөлөөд байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?






