“Бага насны хүүхдийн эрүүл мэнд, хамгаалал” төслийн нээлт боллоо

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гүүд Нэйборс Олон улсын байгууллагаас энэхүү төслийг хамтран хэрэгжүүлж байна.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгийн багш нарт бага насны хүүхдэд эрх, хамгааллын суурь ойлголт, амны хөндийн эрүүл мэндийн дадал хэвшлийг олон хувилбарт хэрэглэгдэхүүний тусламжтай, оролцоонд суурилсан аргаар хүргэх аргачлал эзэмшүүлэхэд оршиж байгаа юм.
“Бага насны хүүхдийн эрүүл мэнд, хамгаалал” төслийн нээлтэд БШУЯ, ЭМЯ-ны төлөөлөл, Баянзүрх дүүргийн Хууль зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, Гүүд Нейборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Жу Сүн Хён зэрэг холбогдох албаныхан оролцлоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?






