Баянзүрх дүүрэг “Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газартай 2018 оноос эхлэн хамтын ажиллагаатай ажиллаж байгаа. Одоогоор Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт суурилсан орон нутгийн хөгжлийн урт хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг дүүргийн 5, 19, 22, 24 дүгээр хороод, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Ерөнхий боловсролын 30, 53,
69, 137, 148 дугаар сургуулиуд, 115, 28, 169, 210, 213 дугаар цэцэрлэгүүдэд хэрэгжүүлж байна. Төсөл, хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын зөөврийн ус хэрэглэгчдийн ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх, худгийн ажиллагааг хялбарчлах 24 цагийн ажиллагаатай болгох зорилгоор 8, 9, 17, 21, 24 хороонд байрлах УТБ №05,№21, №27, №34, №40 дугаартай ус түгээх худагт цахим төхөөрөмж суурилуулсан.