Кадрын шоу "Гоёл"-ыг голсон топуудыг цуглуулав

Кадрын шоу "Гоёл"-ыг голсон топуудыг цуглуулав

“Kadr” брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Б.Энхбаатарын “Kadr FW24” шоу боллоо. Загварын ертөнцөд өөрийн өвөрмөц өнгө төрхөөрөө эрхгүй ялгарч байгаа тэрээр загварынхныг цуглуулж чадав. Шинэ дүр төрхтэй залуу моделиор цус сэлбэж, "Гоёл"-ыг голсон топуудын нүдийг хужирлаад амжив. Анхны топ өргөмжлөлийн эзэн Д.Болормаа тэргүүтэй урлаг, соёлын одууд энэд цуглажээ. 

Тэрээр энэ удаагийн шоугаараа гурван коллекцын нийт 120 гаруй загварыг танилцууллаа. 2024 оны загварын хэв маягын дагуу дулаан өнгийг онцолж авсан түүний загваруудыг ажвал сул загварын болон биеийн галбирыг илүү тодотгосон загваруудын нийлэмжийг хослуулан гаргажээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0