Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт “Эко амбулатори” нээгдлээ

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт “Эко амбулатори” шинээр нээж, иргэдэд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж эхэллээ.
Хан-Уул дүүргийн шинэ суурьшлын бус буюу Яармагт хүн амын тоо эрс нэмэгдэж байгаа тул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгч нарт шуурхай хүрч үйлчлэх зорилгоор “ЭКО-АМБУЛАТОРИ” шинээр байгууллаа.
Тодруулбал: Урологи /Бөөр шээсний замын мэс засал/, дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, боолт, сэргээн засах, уламжлалт эмчилгээ, өдрийн эмчилгээ, хэвлийн эхо, рентген , тархины цахилгаан бичлэг, зүрхний цахилгаан бичлэг, лаборатори /цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, бактериологийн шинжилгээ/ -ийг авна.
Энэ мэдээ танд ямар санагдав?






