"ХАЙРЦАГНААСАА ГАРЧ ХАЙРАН ЦАГИЙГ ХАЙРЫН ЦАГ БОЛГОЦГООЁ" өдөрлөг зохион байгуулж байна.
Айл өрх бүрд амьд харилцаа багасч, ухаалаг утас, сошиал медиа хэрэглээнээс хэрэглээнээс үүдэлтэй хайртай хүмүүстээ гаргаж болох үнэтэй ЦАГ ХУГАЦАА нь ХАЙРАН хэмээн халагламаар үрэгдэж, бие биенээ ойлгох, сонсох, ярилцах тэр нандин мөчүүд багасч буй энэ цаг үед, нийгмийн хандлагыг өөрчилж, эерэг нөлөөлөл бий болгох зорилготой хайрын давлагааг эхлүүлж "ХАЙР+ЦАГ" төслийг 2023.09.12-нд Сүхбаатарын талбайд өглөөний 6-8 цагийн хооронд албан ёсоор нээхээр товлож байна.
"Хайр+цаг" төслийн зочдоор:
- Б.Жаргалсайхан МУГЖ, гэргий Г.Урнаа МУГЖ/Уран бүтээгч гэр бүл/
- Б.Ананд, гэргий Б.Намуунцэцэг /Контент бүтээгч/
- Э.Энхболд, гэргий Д.Отгонжаргал /Авъяаслаг гэр бүл/
Хайраа нэмэхээр ирэх уран бүтээлчид:
Хайртай гэр бүлийнхээ төлөө алхам хийцгээе! Таныг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хүндэтгэсэн:
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар