Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр” 2023 оны 5 дугаар сарын 3 дахь бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэхүү өдрийг угтан Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, хороодын Нийгмийн ажилтнуудаас санаачлан БНСУ-ын иргэн Мүн Чин Хуагийн гэр бүл
болон Дэлхийн зөн Монгол Улсын байгууллага, ”Sigma Mongolia” ХХК, ”Claim” Төрийн бус байгууллагын Төлөөлөгчийн газартай хамтран “Хүмүүнлэгийн үйл ажиллагаа”-г зохион байгуулж, 4 гэр бүлд өргөө цагаан гэрээр бэлэг барилаа.
Мөн Гүүд Нэйборс Олон Улсын байгууллага, Дэзэрэт Олон Улсын Энэрлийн байгууллага, Сэлвэшн арми Олон Улсын ТББ-аас хүнсний тусламж үзүүллээ.
Арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Батцэнгэл нар оролцлоо. Нийгмийн хариуцлагын хүрээнд идэвх санаачилга гарган, бусдыгаа манлайлж оролцсон байгууллагууддаа Дүүргийн Засаг даргын талархлын бичгийг энэ үеэр гардууллаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.