Л.Гантөмөрийг АН-ын даргаас огцруулахыг шаардав

АН-ын гишүүдийн хэсэг төлөөлөл уулзаж, цагийн үеийн асуудлаар санал солилцон, хуралджээ. Тус уулзалтад ҮБХ-ны 50 гаруй гишүүд оролцсон байна. Уулзалтын үеэр, "Л.Гантөмөрийг АН-ын даргын албан тушаалаасаа огцрох өргөдлөө өөрөө өгөх"-ийг шаардаж, гарын үсэг цуглуулахаар болжээ.
Тухайлбал, АН-ын даргаас Л.Гантөмөрийг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой гэдэгт санал нэгдэж, өнгөрөгч наймдугаар сар /2023.08/-д хуралдаад завсарласан ҮБХ-ны хурлыг үргэлжлүүлэн хуралдуулахаар төлөвлөжээ. үүгээр зогсохгүй Л.Гантөмөрийг өргөдлөө өгөөд АН-ын даргаас огцорсон тохиолдолд түүнийг 2024 оны УИХ-ын сонгуульд жагсаалтад орохыг нь зөвшөөрнө, харин огцрох өргөдлөө өөрөө өгөхгүй бол түүний улс төрийн бүх боломжуудыг нь хаана гэж хэлэлцсэн байна.
Д.Гомбосүрэн
Энэ мэдээ танд ямар санагдав?






