Налайх, Городок, Тэрэлжийн нийтийн тээврийн чиглэлд түр өөрчлөлт орууллаа

Зам засварын ажилтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд түр өөрчлөлт орууллаа. Буян Налайхын уулзвараас Баянгийн бүрд захын уулзвар хүртэлх авто замыг 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 14:00 цагаас 08 дугаар сарын 12-ны өглөө 09:00 цаг хүртэл хаах тул тухайн замаар зорчдог нийтийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд түр өөрчлөлт оруулаад байна. Тодруулбал:
•ХО:3 “Городок – Налайх”
•ХО:4 “Тэрэлж – Налайх – Офицеруудын ордон”
•ХО:5 “ХО:5 Налайх – Оффицеруудын ордон”
Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?






