Нүүрсний сонсголд Б.Ганхуяг гэрчээр ирсэн ч оруулахгүй гэжээ

Нүүрсний гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн, судлах хяналтын сонсол өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн хувьд ЭТТ ХК-ийн асуудлыг хэлэлцэж буй. Энэ хүрээнд, ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан, цагдан хоригдох хугацаандаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй Б.Ганхуяг гэрчээр дуудагдсан.
Тэгвэл, Б.Ганхуяг сонсголд оролцохоор Төрийн ордонд хүрэлцэн ирсэн ч ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр оруулаагүй гэх мэдээлэл байна. Энэ талаар Б.Ганхуягийн гэр бүлийнхэн удахгүй Төрийн ордны гадаа мэдээлэл өгнө гэлээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?






