ОУ-ын хэмжээний мастер Б.Намуун хоёр дахь хүүхдээ өлгийднө

Өсвөрийн ДАШТ-ий хүрэл, Ази тивийн аваргын хүрэл, Монгол Улсын 9 удаагийн аварга, ОуХМ Б.Намуун хоёр дахь хүүхдээ тээж буйгаа олонд зарлалаа.
Хөдөлмөрийн хүндэт медалийн эзэн тэрээр фото моделийн карьераа ч мөн чамгүй сайн авч явдаг нэгэн. Мөн кино урлагт ч хүч сориод амжсан гээд түүний амжилтын хуудас дурдаад баршгүй их бий. Алдартай брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж, спортын дэвжээн дзэр эрч хүч, оюун ухаанаа сорьж яваа Б.Намуун 9 настайгаасаа эхлэн таеквондогоор хичээллэж эхэлжээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?






