“Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд цалин, урамшуулал нэрээр 1.1 тэрбумыг хуваан иджээ

Нүүрсний сонсголын хоёр дахь шатны гурав дахь өдрийн хэлэлцүүлэг өрнөж байна. Өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн талаар хэлэлцэж байгаа юм. Тэгвэл тус компанийн ТУЗ-ийн гишүүд өөрсдөдөө цалин, урамшуулал нэрээр 1.1 тэрбум төгрөгийг хуваан тараажээ.
Тухайлбал, нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан 64 сая, Л.Одхүү 124 сая, “Утааны эсрэг ээж аавууд”-ын Ц.Пүрэвхүү 78.3 сая төгрөгийг цалин, урамшуулал нэрээр авсан байна. Үүнээс харахад ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан тогтоол гаргаж, өөртөө 64 саяыг олгожээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?






