"ТЭГШ БОЛОМЖИЙН ТӨЛӨӨ ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ" СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ ТӨВИЙН БҮСИЙН СУРГАЛТ БОЛЛОО

"Тэгш боломжийн төлөө залуучуудын манлайлал" сургагч багш бэлтгэх төвийн бүсийн сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран Манай аймагт амжилттай зохион байгуулж байна.
Сургалтад Төв, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Булган аймгийн Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтэн нар маань сургагч багшаар бэлтгэгдэж, цаашид 10 сэдвийн хүрээнд 8 зорилтот бүлгийн сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?






