ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ ТУСГАЙ ҮҮРГИЙН БЭЛТГЭЛ ШАТНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
✅Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1085 дугаар захирамжаар цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 23-наас 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд төвийн 6 дүүрэг, Нийслэлийн иргэдийн Гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх сургалт арга зүйн төв, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн материаллаг баазыг түшиглэн хамтран зохион байгууллаа.
✅Сургалтын төгсөлтийн үйл ажиллагааг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулж, тус арга хэмжээнд Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Батбилэг. төвийн 6 дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нар оролцож, сургалтад хамрагдсан 51 дүйцүүлэх алба хаагчдад гэрчилгээ гардуулж, амжилт хүслээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?