“Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоо бий болгох” төсөл Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжинэ

Эрүүл мэндийн нийгмийн бодлогын хүрээлэн нь Глобаль сангийн төслүүд /Global Fund grants in Mongolia/-ийн 7 дахь удаагийн төсөлд багтаж, Эрүүл Мэндийн Яамнаасс зарласан тендэрт шалгарч “Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоо бий болгох” төслийг ирэх онд Сонгинохайрхан, Баянзүрх, Дархан, Хэнтий аймгуудад
хэрэгжүүлнэ.

Төсөлтэй холбогдуулан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, Эрүүл мэндийн нийгмийн бодлогын хүрээлэнгийн захирал А.Нямдорж, хүний их эмч н.Цэвэлмаа нартай уулзлаа.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн нийгмийн бодлогын хүрээлэнгийн захирал А.Нямдорж төслийн талаар товч танилцуулгыг хүргэж, төслийг хэрэгжүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Талууд төслийн хүрээнд дүүрэгт Олон нийт удирдсан хяналтын зөвлөл байгуулах, иргэдийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааг явуулах, Сүрьеэгийн диспансеруудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж, мэдээлэл цуглуулах сайн дурын бүлгүүдийг ажиллуулах чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
Энэ мэдээ танд ямар санагдав?