Сонгинохайрхан дүүргийн оны онцлох хүүхдүүдийг шалгарууллаа

Сонгинохайрхан дүүргийн оны онцлох хүүхдүүдийг шалгарууллаа
Улсын болон олон улс, тив, дэлхийн түвшинд мэдлэг, авьяас чадвараараа тэргүүлэн сурлага, урлаг, спорт, оюун ухааны төрлөөр амжилт гарган, бусдыгаа түүчээлсэн Сонгинохайрхан дүүргийн 2024 оны онцлох 10 хүүхдэд батламж гардуулан өглөө. Шагналыг дүүргийн Засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ц.Баттөр гардуулан өгсөн юм.
Сонгинохайрхан дүүргийн 2024 оны онцлох хүүхдээр:
✅Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал төрөлд “Ирээдүй” цогцолбор сургуулийн 12ж ангийн сурагч О.Эрдэнэболд
✅Сурлагын амжилт төрөлд “Ирээдүй” цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Б.Мөнхжин
✅Урлаг, уран бүтээл төрөлд “Ирээдүй” цогцолбор сургуулийн 8ж ангийн Д.Марал
✅Биеийн тамир спорт төрөлд нийслэлийн ЕБ-ын 143 дугаар сургуулийн 12а ангийн сурагч С.Анужин
✅Монгол ёс, түүх, соёлыг өвлөн уламжлагч төрөлд 65 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Б.Эрхэс
✅Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөлд “Шинэ зуун билэг” кембрижийн олон улсын сургуулийн 12а ангийн сурагч Л.Дүүрэнбилэг
✅Хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс төрөлд “Ирээдүй” цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч О.Энххүслэн
✅Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөлд 65 дугаар сургуулийн 12а ангийн сурагч П.Бямбажаргал
✅Багийн амжилт төрөлд 151 дүгээр сургуулийн “Show dance” хөгжөөн дэмжигчдийн баг
✅Оюун ухаан, спортын төрөлд 42 дугаар сургуулийн 8б ангийн сурагч Б.Тамир тус тус шалгарсан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0