Худалдааны 14, хоол үйлдвэрлэлийн 9 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгохоор боллоо.

Дүүргийн Засаг даргын 2024 оны А/631 дүгээр захирамжаар байгуулагдсан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох үүрэг бүхий ажлын хэсгийн 19 дүгээр хурал боллоо. Хурлаар баримт бичгийн бүрдэл хангасан худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 15, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 12, нийт 27 аж ахуйн нэгжийг холбогдох мэргэжилтнүүдэд танилцууллаа. Улмаар худалдааны 14, хоол үйлдвэрлэлийн 9 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгохоор дэмжиж шийдвэрлэлээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?






