Нүүрсний сонсгол: Өнөөдөр Б.Ганхуяг тэргүүтэй хүмүүс гэрчээр оролцоно

“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.07) гурав дахь өдрөө үргэлжилнэ. Сонсголын эхний шат энэ сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд болох бөгөөд энэ шатанд орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн нүүрс олборлолт, экспорттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж буй билээ.
ХЗДХ-ийн сайд, Түр хорооны дарга Б.Энхбаярын танилцуулснаар өнөөдөр (2023.12.06) дараах хүмүүсийг гэрчээр дуудна. Үүнд:
-
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд
- “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал н.Баябаацамц
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
- Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга н.Батболд
- “Эрдэнэдрийлинг” компанийн захирал Б.Шихтулга
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уурхай төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Уужимсанаа
- “Чимо” ХХК-ийн Ерөнхий захирал н.Батнасан
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Эрдэнэ-Од
- Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга н.Ганхүү
- “Мультифак” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Хаянхярваа
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гоелоги хайгуулын хэлтсийн дарга н.Сумъяагарав
- Ханган нийлүүлэлтийн албаны мэргэжилтэн н.Бодьцэцэг
- “Майнтек технологи” компанийн захирал н.Алтанзул
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Мэдээлэл технологийн хэлтсийн дарга н.Өнөрбат
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал н.Энэбиш
- “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга н.Сайнбилэг
- “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал н.Заяабал
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ерөнхий нягтлан бодогч н.Майцэцэг
- “TTJVCO” компанийн Гүйцэтгэх захирал н.Оюутцэцэн
- Ханган нийлүүлэлтийн албаны дарга н.Баярцэцэг
- Үнэлгээний хорооны дарга, Борлуулалт маркетинг тээврийн газрын дарга н.Чинзориг
- Ханган нийлүүлэлтийн хэлтсийн мэргэжилтэн н.Бодьцэцэг
- “Чин хутаг өндөр” компанийн захирал н.Цог-Эрдэнэ
- Хууль зүйн зохицуулалт хэрэгжилтийн хэлтсийн дарга Г.Цолмон
Энэ мэдээ танд ямар санагдав?






